News

МБАТСН:. Холимог хосын төрөлд Ш.Буянзаяа, Т.Баярцэцэг нар түрүүллээ


Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын шигшээ тэмцээн өнөөдөр 10м-ын хийн гар буудлага холимог багийн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд 24 багийн 48 тамирчин өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн тамирчин Ш.Буянзаяа, Т.Баярцэцэг нар алтан медаль хүртлээ.

Тэгвэл Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар мөнгө, Орхон аймгийн тамирчин Ц.Анударь, Г.Батхишиг нар хүрэл медаль хүртэв. Ш.Буянзаяа Монголын бүх ард түмний спортын XV наадмын хоёр дахь алтан медалиа гардаж байгаа бол Э.Даваахүү хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байгаа нь энэ юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.