News

Буудлага: Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгал болон 25 метрийн спорт гар бууны шигшээ тэмцээн болов. 50 метрийн гурван байдлаас буудах эрэгтэйчүүдийн ангилалд 13 багийн 13 тамирчин өрсөлдөхөд Увс аймгийн тамирчин, мастеруудын дэлхийн аварга Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Баянзүрх дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий мөнгөн медальт Н.Баяраа, Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр нар удаалав.
Энэ төрлийн эмэгтэйчүүдэд Увс аймгийн тамирчин Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт О.Есүгэн алтан медаль хүртсэн бол Баянзүрх дүүргийн тамирчин, Армийн тоглолтын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт О.Янжинлхам, Хан-Уул дүүргийн тамирчинн Г.Нандинзаяа нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд 16 багийн 16 тамирчин цэц сориход Чингэлтэй дүүргийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Т.Баярцэцэг алт, Дундговь аймгийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медаль, дэлхийн цомын аварга Ц.Мөнхзул мөнгө, Баянзүрх дүүргийн тамирчин, Армийн дэлхийн аварга Г.Хэрлэнцэцэг хүрэл медаль хүртлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.