News

Дарханы хөлбөмбөгчид илүүрхэв


Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн өчигдөр Шинэ яармагийн талбайд болов. Тэмцээнд 12 аймаг, дөрвөн дүүргийн 270 гаруй тамирчин өрсөлдөхөд Дархан-Уул аймгийн баг алтан медаль хүртэж, Орхон аймаг мөнгө, Баянгол дүүрэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн есдүгээр сарын 10-16-ны хооронд болсон бөгөөд алтан медалийн төлөөх тоглолтод Дархан-Уул аймгийн баг Орхон аймгийн багийг 3:0-ээр буулган авлаа.
Дархан-Уул аймгийн багаас О.Мөнхсайхан, П.Ууганбаяр, А.Нармандах нар гоол оруулсан бол хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд Баянгол дүүргийн баг Доронд аймгийн багийг 4:1-ээр хожив. Энэ тоглолтод Баянгол дүүргээс Т.Дөлгөөн, С.Гал-Эрдэнэ, Ч.Тэмүүжин, Г.Билгүүн нар гоол оруулсан бол эсрэг багаас Д.Анхбаяр гоол орууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.