Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид (132 хүн) өнөөдөр тоон гарын үсгээ баталгаажуулав. Энэхүү нэгдсэн арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооноос Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Тоон гарын үсэг нь цаг хугацааг хялбарчлах, илүү бүтээмжийг дагуулах технологийн олон асуудлыг шийдвэрлэж байгаа юм.
Тоон гарын үсгийг эзэмшсэнээр цахим орчинд дараах давуу талуудыг олж авна:
Цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах
Төрийн болон бусад онлайн үйлчилгээг авахад өөрийгөө болон байгууллагаа батлах
Цахим үйлчилгээнд өөрийгөө баталж нэвтрэх, өөрийн мэдээллийг авах
Цаасан архиваас татгалзах, цахим архивд шилжих
Дамжуулж буй өгөгдөл, мэдээллийг шифрлэн нууцлах
Хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэх
Сүлжээний төхөөрөмжийн өгөгдөл дамжуулалтыг кодлох
Програмын кодыг баталгаажуулах боломжтой юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.