News

“ТӨРИЙН ЭНТЭРПРАЙЗ АРХИТЕКТУР” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ТӨРИЙН ЭНТЭРПРАЙЗ АРХИТЕКТУР” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Мэдээ

Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас Ухаалаг засаг төсөл”- ийн хүрээнд Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгааТөрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгохтөслийн үр дүнг танилцуулах семинар 2021 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Семинарт яам, агентлаг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 105 алба хаагч оролцлоо. Семинарыг уг төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.ЭрдэнэбаатарЭнтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар  танилцуулж, нээв. ТөслийнзөвлөхБ.УуганбаярМонголУлсын Төрийнэнтерпрайзархитектурын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа байгууллагуудаас (ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ) гарсан сургамж, туршлагын талаар танилцуулсан юм.

Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг “ХАМТАРСАН” болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино. Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатайбодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоос, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг төслийн үр дүнд бий болгосон байна.

Уг семинарт БТСУХ-ноос Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн Б.Лхагваням нар оролцлоо.








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.