News

Бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн "Moon dance" хамтлагийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

 

ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хороооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулж, шагнал гардуулах ёслол болов. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа Энэ үеэр “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан. Монголын залуус ямар их авьяастай, Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээлээ. Энэ өндөр амжилтанд хүрэхэд бүжигчдийн маань гэр бүл, төр засгийн дэмжлэг туслалцаа их байлаа” хэмээн хэлэв. “Moon dance” хамтлаг нь ХБНГУ-ын Брауншвейг хотод болсон бүжгийн спортын латин болон стандарт төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.  Монголын бүжгийн спортын “Moon dance хамтлаг ДАШТ-д нийт найман удаа оролцсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн нь оргил амжилт юм. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.