News

Хүндийн өргөлтийн Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэв


Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр Бахрейн улсын Манама хотод болсон хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, шагнал гардуулав. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Хосбаяр, О.Дархижав нарыг шагналаа.
Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөн бөгөөд 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртсэн бол 71 кг-ын жинд Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж хүрэл медаль, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн юм.
Түүнчлэн 59 кг-ын жинд Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.