News

“Буянт-Ухаа” спортын ордны их засвар, үйлчилгээний ажилтай танилцав

 

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Буянт Ухаа” спортын ордон ТӨААТҮГ-ын засвар үйлчилгээний төслийн явцтай Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Долгион, Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлт, чанар аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Баярбаатар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Н.Сансармаа нар аравдугаар сарын 28-ны өдөр танилцлаа.


 Энэ үеэр “Буянт-Ухаа” спортын ордны Захиргаа, санхүүгийн албаны дарга Н.Баатаргэрэл, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Т.Сэлэнгэ, Техникийн албаны дарга Т.Занданбат, БНХАУ-ын талаас “Жүнгнан архитектур дизайны хүрээлэн ХХК“-ний төслийн удирдах ажилтан Ян Шао Мо, БНХАУ-ын засвар үйлчилгээний төслийн удирдагч Жао Чинарын зэрэг албаны төлөөлөгчид байлцав.


“Буянт-Ухаа” спортын ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их засвар, хөрөнгө оруулалт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Засвар үйлчилгээний хүрээнд ордны их танхимын засвар, шалыг бүхэлд нь солих, хэвлэлийн бага хурлын өрөө, VIP зочдын өрөө, үзэгчдийн суудлын ард дуу шингээх хана хийх, давхар цонх хийж дулаалах, гадна орчны тохижилт, авто зам тавих зэрэг олон төрлийн засварын ажил амжилттай хийгдэж байна. Дашрамд дурдахад энэхүү ордон нь Монгол-БНХАУ-ын Засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд байгуулагдаж, 2010 онд ашиглалтад орсон юм.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.