News

Н.Оюунбат Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, С.Мөнх-Эрдэнэ Алтан гадас одонгоор шагнууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн дарга Н.Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнийг Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар гардуулав. Н.Оюунбат нь Биеийн тамир, спортын салбарт 17 жил ажилласан бол С.Мөнх-Эрдэнэ 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнууд юм.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан шагнал хүртсэн дээрх эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэрээ "Өнгөрсөн хугацаанд салбартаа манлайлагч нь байж, биеийн тамир, спортын салбарт оруулсан өндөр гавьяаг үнэлж байгаа"-г онцоллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.