News

Монголын Бүх Ард Түмний Спортын өвлийн XVI наадам, Монголын Хүүхдийн Спортын өвлийн VII наадам

     Монголын Бүх Ард Түмний Спортын өвлийн XVI наадам, Монголын Хүүхдийн Спортын өвлийн VII наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хоккейн талбайд хасаг шигшээ тоглолтууд болж байгаа бөгөөд эхний тоглолт Баянгол болон Багануур дүүргийн өсвөрийн шигшээ багуудын дунд боллоо. 
      Тоглолтод  5:3-ын харьцаагаар Багануур дүүрэг ялалт байгуулав. Тэд маргааш Орхон аймгийн Хангарьд клубын багтай алтан медалийн төлөө тоглоно. 
Одоо 13:00 цагаас насанд хүрэгчдийн Баянзүрх дүүрэг болон Сэлэнгэ аймгийн багууд хагас шигшээ тоглолт хийхээр хоккейн талбайд бэлтгэл хангаж байна. 

     Наадмын дараагийн байршил болох Цэнгэлдэх хүрээлэнд яг одоо Монголын Хүүхдийн Спортын өвлийн VII наадмын тэшүүрийн 1000м, Монголын Бүх Ард Түмний Спортын өвлийн XVI наадмын 3000м, 5000м зайн уралдаанууд болж байна. 
     Уг тэмцээнүүд эхлэхээс өмнө өчигдөр буюу 2-р сарын 09-ний өдөр болсон Гүйлтийн цана  Гүйлтийн тэшүүрийн төрлийн шагнал гардуулах арга хэмжээ Цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн талбайд боллоо. Энэ үеэр Ховд аймгаа төлөөлөн Хүүхдийн спортын VII наадамд оролцохоор ээжийнхээ хамт 2000 километр туулж ирсэн Б.Бадамгарав охинд наадам зохион байгуулагчдын зүгээс хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл хадгалууллаа. 
     Өнөөдөр сархиа цанын баазад насанд хүрэгчдийн гүйлтийн цанын тэшилтийн төрөл 10, 15 км-ийн эрэгтэй, эмэгтэй ангиллын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөсөн бөгөөд 13:30 минутаас шагнал гардуулах үйл ажиллагаа болно. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.