БТСУХ-НЫ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ О. БАТТУЛГА БОЛОН МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С. ЭРДЭНЭБАТ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ "САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын зүгээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” тусгагдсан зорилго, МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрт туссан зорилтуудыг биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааны заавар, удирдамжид тусган хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хөдөлмөрчид, ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт сурталчилгааны ажлын чиглэлд хамтран ажиллах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.