News

СПОРТ ХҮНД АЗ ЖАРГАЛ, ГЭРЭЛ ГЭГЭЭ АВЧ ИРДЭГ

СПОРТ ХҮНД АЗ ЖАРГАЛ, ГЭРЭЛ ГЭГЭЭ АВЧ ИРДЭГ
Мэдээ
Дауны синдромтой Фатих Эмирхан хүүг ээж нь 7 настай байхад нь чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж эхэлжээ. Хүү 7 хоногийн 4 өдөр бэлтгэл хийдэг ба хоромхон хугацаанд түүнд маш их өөрчлөлт гарчээ. Тэрээр маш олон найз нөхөдтэй болж илүү жаргалтай амьдрах болсон байна. Мөн олон жил ээжийнх нь зориод ч биелүүлж чадахгүй байсан хэл яриа нь засагдаж биеийн байдал илүү сайжирч эхэлсэн гэдэг. Та бид сайн санавал 2019 онд Болгарын Софи хотноо болсон өсвөрийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Эмирхан хүү үзүүлэх барилдаан хийж цахим орчныг шуугиулж байсанг сайн мэдэх байх. Спорт хүнд аз жаргал, гэрэл гэгээ авч ирдэг нь энэ юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.