Үйл ажиллагааны стратегийн зорилт

Ерөнхий сайдын 2020 оны 39 дүгээр

захирамжаар батлагдсан "Биеийн тамир,

спортын улсын хорооны үйл ажиллагааны

стратеги, зохион байгуулалтын бүтцийн

өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.4 дахь хэсэг




            ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Агентлаг нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилтын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, салбарын статистик мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийн нэгтгэх, нэгдсэн удирдлагаар хангах, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, спортын байгууллагуудын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх;
  • Спортын сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, үндэсний спортын өв соёл, хэв маягийг хадгалж хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах, тэмцээн наадмын зохион байгуулалтыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх ,мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
  • Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэдийн бие бялдрын түвшнийг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилгоор насан туршийн боловсрол болгон хөгжүүлэх, биеийн тамирын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Биеийн тамир, спортын салбарын болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх;
  • Байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Биеийн тамир, спортын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх,төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх, төсөв санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлэх;
  • Үндэсний шигшээ багийн үйл ажиллагааг спортын холбоодоор гүйцэтгүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, олон улсын туршлага, арга технологийг нэвтрүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх.
Хуваалцах: