News

СПОРТЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

СПОРТЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Мэдээ

Биеийн тамир спортын тухай хуулийн 10.1.4, 11.3.2, 11.3.3; 17.2, 17.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.19 дэх хэсэг, 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын 2 хэсгийн 2.1 дэх заалтын хэрэгжилтийг ханган ажиллах үүднээс

1.   Улсын хэмжээний аварга шалгаруулах тэмцээний 2024 оны нэгдсэн хуваарьт өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын  насны ангиллаар зохион байгуулах  хугацаа, болох газар;

2.   Монгол улсад 2024 онд зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа олон улсын тэмцээний урьдчилсан санал;

3.   2024 онд зохион байгуулагдах Монголын оюутны спортын VI наадмын спортын  хөтөлбөрт  их, дээд сургуулийн хэмжээнд түлхүү хөгжсөн спортын төрлөөр оролцох эсэх саналаа  2023 оны 07 дугаар сарын 31-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.

Улсын хэмжээнд зохион байгуулах спортын тэмцээний хөтөлбөрт багтах спортын төрлийг аймаг орон нутаг, их, дээд сургуулийн хэмжээнд  нийтлэг хөгжсөн  насны ангилал  болон хүртээмжийн байдлын талаарх  үндэслэлээ тодорхойлж хавсаргасан байна.

Хэрэв тухайн спортын төрөл, насны ангиллаар Олон Улсын тэмцээн болон Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймаг, орон нутагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тохиолдолд заавал аймаг, нийслэлийн  биеийн тамир, спортын байгууллагатай зөвшилцсөнөөр мэдээлэл ирүүлэхийг  анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэн khurelchuluun.e@sport.gov.mn хаягаар авна уу.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.