Биеийн тамир, спортын улсын хорооны "Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс"-ээс зохион байгуулсан тус тэмцээнд Спортын холбоодын эрэгтэй 13, эмэгтэй 4 баг оролцон хоёр өдөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Спортын сэтгүүлчдийн холбоо хүрэл медаль, Монголын Рагбигийн холбоо мөнгөн медаль авсан бол аваргын алтан медалийг Монголын Хөл бөмбөгийн холбооны баг тамирчид хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Монголын боксын холбоо, мөнгөн медалийг Монголын Жүдо бөхийн холбоо, аваргын алтан медалийг Монголын цанын холбоо тус тус хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.