News

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО БОЛОН МОНГОЛЫН ЯВГАН АЛХАЛТЫН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ЗУРАВ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО БОЛОН МОНГОЛЫН ЯВГАН АЛХАЛТЫН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ЗУРАВ
Мэдээ

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор иргэдийн явган алхах орчин нөхцөл, хэвшил, дадал зуршлыг бий болгох, явган алхалтыг дэмжсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга болон Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа нягтарч, Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын явган алхалтын холбоо нь олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирсэн бөгөөд цаашид олон олон иргэдийг явган алхах дадал хэвшлийг бий болгоход холбооны гишүүн нэг бүр үлгэр жишээ байж, уриалан дууддаг байхыг дурдлаа.

Явган алхалт нь хүн бүрийн хийж чадах энгийн үйлдэл бөгөөд нас хүйс, ажил мэргэжил, ур чадвар үл хамааран хийж болох идэвхтэй дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын чухал төрөл юм. Тиймээс Монголын явган алхалтын холбооны аймаг, дүүрэг дэх салбарууд, мөн аймаг, дүүрэг дэх Биеийн тамир, спортын газрууд идэвхтэй хамтран ажиллаж бодит, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.