News

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН “ОЛИМП”-ИЙН ГАЛТ БАМБАР БАЯНХОНГОРТ БАДАМЛАН АСАВ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН “ОЛИМП”-ИЙН ГАЛТ БАМБАР БАЯНХОНГОРТ БАДАМЛАН АСАВ
Мэдээ
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН “ОЛИМП”-ИЙН ГАЛТ БАМБАР БАЯНХОНГОРТ БАДАМЛАН АСАВ
Баянхонгор аймагт Монголын хүүхдийн спортын VII их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж галт бамбар албан ёсоор бадамлан асав. Баянхонгорчуудын бахархал болсон “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, үндэсний бөхийн хамгийн залуу начин, чөлөөт бөхийн ОУХМ Энхтүвшингийн Батмагнай нар бамбарыг хамтдаа асаасан.
Монголын хүүхдийн “Олимп”-д 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 10 хоногийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хуран чуулаад байна. Монгол Улсынхаа нэрийг ирээдүйд олимп, тив, дэлхийд өндөрт өргөх өсвөр үеийн тамирчдын өрсөлдөөн маргаашнаас албан ёсоор эхлэх юм.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.