News

БАТ-ОЧИРЫН СЭР-ОД 11 ДЭХ ДАШТ-ЭЭ ӨРСӨЛДӨНӨ

БАТ-ОЧИРЫН СЭР-ОД 11 ДЭХ ДАШТ-ЭЭ ӨРСӨЛДӨНӨ
Мэдээ
БАТ-ОЧИРЫН СЭР-ОД 11 ДЭХ ДАШТ-ЭЭ ӨРСӨЛДӨНӨ 

Монгол Улсын гавьяат тамирчин Б. Сэр-Од 11 дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гайхалтай мэдээ ирлээ. Тодруулбал Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ирэх 8 дугаар сарын 19-27 ны өдрүүдэд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын 4 марафончийн нэрийг баталгаажуулж зарлав. Тухайлбал Ц. Бямбажав, Ж. Олонбаяр, Г. Хишигбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Сэр-Од нар дэлхийд өрсөлдөх нь зарлагджээ. Тэр дундаа өмнө нь 10 удаа дэлхийд, 5 удаа олимпод өрсөлдөж өдгөө 42 нас хүрч яваа гавьяат ийнхүү 11 дэх ДАШТ-ээ өрсөлдөх ховор тохиолдол, амжилтын эзэн болж байгаа юм. Монголын багийн, Монгол тамирчны суу алдар, тэсвэр тэвчээрийг дахин дэлхийд тамгалж хосгүй амжилт гаргаад ирээрэй. 

Хамтран ажиллагч: MGL SPORT
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.