20 ДАХЬ УДААГИЙН ДАШТ-Д 50 ОРНЫ 600-ААД ТАМИРЧИН ӨРСӨЛДӨХӨД БЭЛЭН
Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр “Степпе Арена”-д эхлэх гэж байна. 20 дахь удаагийн тэмцээнд Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 50 орны 600-аад тамирчин хүч үзэхээр бэлэн болоод байна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж нэр хүнд, цар хүрээтэй уг тэмцээнд өнөөдөр мастерс ангиллын барилдаанаар эхэлж байгаа юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.