News

ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛИМПИК ХАУСТ ЗОЧЛОВ

ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛИМПИК ХАУСТ ЗОЧЛОВ
Мэдээ
ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛИМПИК ХАУСТ ЗОЧЛОВ

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд манай эх оронд спортын 11 төрлөөр зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид өнөөдөр Олимпик хауст зочиллоо. 

БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Макао, Хонконгийн зочид төлөөлөгчдийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Д.Жаргалсайхан нар угтан авав. 

Мөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар байлцлаа. 

ҮОХ-дын төлөөлөгчид МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцаж, олимпын музей үзэж сонирхсоноос гадна Mongolian House төслийн хүрээнд хийгдэж буй монгол гэрт зочилж, монгол ёс заншилтай танилцсан юм. 

Энэ үеэр хүүхдийн үндэсний бөхийн Хуйрнан шуугигч барилдааны 32 удаагийн аварга А.Даваабаатар, 22 түрүүт А.Ананд, нэг түрүүлж, 22 шөвгөрч байсан А.Мөнх-Амьдрал, улсын аваргын алтан медальт А.Дашням нар монгол үндэсний бөх барилдан сонирхуулсан бол сурын харваачид үндэсний сурын арга техникээс зааж сонирхууллаа. 

Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ёслол наймдугаар сарын 16-ны лхагва гарагийн 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.