News

ӨНӨӨДӨР 5 ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН ЯВАГДАНА

ӨНӨӨДӨР 5 ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН ЯВАГДАНА
Мэдээ
ӨНӨӨДӨР 5 ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН ЯВАГДАНА

Зүүн Азийн залуучуудын наадмын долоо дахь өдөр таван төрлийн спортын тэмцээн уралдаан явагдана. 

Өчигдөр ширээний теннис дууссан бол өнөөдөр чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөгийн сүүлийн тоглолтууд болж, медальтнуудаа тодруулах юм. 

Наймдугаар сарын 21-ний байдлаар Монголын баг Зүүн Азийн залуучуудын наадмаас 3 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байна.

ХӨНГӨН АТЛЕТИК

Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд өнөөдөр таван багц медалийн эзэд тодорно.

Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй 200м, эрэгтэй уртын харайлт, эрэгтэй, эмэгтэй 1500м, эмэгтэй бөөрөнцөг түлхэлт, 4х400 метрийн буухиа уралдааны финалууд үзэгчдийг хүлээж байна. 

САГСАН БӨМБӨГ

Өнөөдөр манай сагсчид тоглолтгүй амарч байна. Харин эрэгтэй сагсан бөмбөгийн БНХАУ-Хятадын Хонконгийн тоглолт 17:00 цагаас, Хятадын Макао-Хятадын Тайпэй тоглолт 19:00 цагаас явагдах юм.

ХӨЛБӨМБӨГ

Өнөөдөр эрэгтэйчүүдийн хоёр тоглолт явагдсанаар хөлбөмбөгийн тэмцээн шувтарч байна. 12:30 цагаас Хятадын Хонконг-Хятадын Тайпей-ийн багууд тулах бол 17:00 цагаас Монголын шигшээ Хятадын Макаогийн эсрэг тоглох хуваарьтай. 

ВОЛЕЙБОЛ

Волейболын тэмцээний сүүлийн өдөр 15:00 цагаас Хятадын Макао, Хятадын Хонконгийн багуудын тоглолттой. Харин 17:00 цагаас Монголын шигшээ Хятадын Тайпей-ийн эсрэг тоглох юм. 

ЧӨЛӨӨТ БӨХ

Чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 51, 60, 80 кг, эмэгтэйчүүдийн 46, 53, 65 кг-ын барилдаанууд болно. 

Урьдчилсан шатны барилдаан 10:30 цагаас, дагах барилдаан 12:00 цагаас явагдах бол 16:00 цагаас медалийн төлөөх 
барилдаанууд эхэлнэ. 

Чөлөөт бөхийн тэмцээнд 6 ҮОХ-ны 53 бөх зодоглож байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.