News

Ажлын байрны зар

Ажлын байрны зар

Биеийн тамир спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын  “Спортын төв ордны инженер”-ийн ажлын байрны сул орон тоог зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэгСпортын төв ордны заал, танхим, өрөөнүүдийн дулааны шугам сүлжээ, халаалтын хэвийн горимыг хангуулж ажиллах, бүтээн байгуулалтын тооцоо судалгаа, үйл ажиллагааны технологи судлах,цэвэр бохир ус, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавих, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-       Сантехник,дулаан, агааржуулалтын инженерийн мэргэжилтэй байх;

-       Барилгын сантехник, дулаан, агааржуулалтын системийн ашиглалтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай байх.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

-       Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;

-       Төлөвлөгөө,тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;

-       Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;

-       Эерэг зөв хандлагатай байх.

Бүрдүүлэх материал

-      Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;

-      Дипломын хуулбар.

Анкет хүлээн аваx сүүлийн огноо: 2023-09.08

Анкет хүлээн аваx хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Спортын төв ордны 312 тоот, narmunkh@sport.gov.mn цахим хаяг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.