News

Хүүхдийн спортын VII наадмын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын Жүдо бөхийн тэмцээн спортын төв ордонд болж өндөрлөлөө

ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Хүүхдийн спортын VII наадмын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын Жүдо бөхийн тэмцээн спортын төв ордонд болж өндөрлөлөө

Жүдо бөхийн тэмцээнд Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар, Өмнөговь аймаг болон нийслэлийн шилдгээр шалгарсан жүдо бөхийн тамирчин хүүхдүүд өрсөлдөв.

Охидын J1 -57 кг-ийн жинд Сүхбаатар аймгийн тамирчин Д.Чулуунцэцэг, J2 -57 кг-ийн жинд Говьсүмбэр аймгийн таиирчин Г.Бямбасүрэн, J2 -44 кг-ийн жинд Говьсүмбэр аймгийн тамирчин О.Халиун нар алтан медаль зүүлээ. Мөн J2 -44 кг-ийн жинд Хан-Уул дүүргийн тамирчин Н.Номиулэн мөнгөн медаль хүртлээ.

Хөвгүүдээс J1 -66 кг-ийн жинд Хан-Уул дүүргийн тамирчин Г.Ганбаяр алтан медаль, мөнгөн медалийг Өмнөговь аймгийн тамирчин Д.Ууганбаяр мөнгөн медаль тус тус хүртлээ.

Харин J2 -66 кг-ийн жинд хөвгүүдээс Говьсүмбэр аймгийн тамирчин Э.Тэмүүлэн алтан медаль, Өвөрхангай аймгийн тамирчин З.Мөнхзориг мөнгөн медаль. Хүрэл медалийг Хан-Уул дүүргийн тамирчин Г.Хүслэн нар тус тус хүртэж шагналын тавцанд зогслоо.

Монголын Хүүхдийн зуны спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээн нийт 8 төрөлд шилдгүүдээ тодруулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.