2023 оны 09 сарын 25-ны өдөр: Азийн наадмын 2 дахь өдөр
Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медал хүртсэнээр манай улсын баг 1 мөнгө, 4 хүрэл медалтай болж медалийн чансаагаар 16 дугаарт эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ханжоу 2022” Азийн наадамд оролцож буй тамирчдын тосгонд хүрэлцэн ирж, баг тамирчдын байрлаж буй нөхцөл байдал, штабын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, БТСУХ-ны ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт нар баг тамирчдын байрлаж буй орчин нөхцөл, штабын үйл ажиллагаа, тэмцээний мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уулзалтад оролцогчдод өглөө.
Монгол улсын сайд Б.Бат-Эрдэнэ баг тамирчдын медалийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны төрөлд хүрэл медал хүртсэн тамирчдын төлөөлөлтэй уулзаж баяр хүргэсэн бөгөөд Азийн наадамд оролцож буй туялзуур сэлэм, шатар, усанд сэлэлтийн тамирчин, дасгалжуулагч нарын төлөөлөлтэй уулзан баяр хүргэсэн юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн Газар, ОНБТСҮХ, БТСУХ-ноос баг тамирчдыг бүх талаас дэмжин ажиллаж буйг илэрхийлж баг тамирчдад баяр хүргэлээ.
Энэ өдөр мөн МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д мөнгөн медал хүртсэн Ёндонпэрэнлэйн Басхүү, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүрэл медал хүртсэн Лхагвасүрэнгийн Сосорбарам, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүрэл медал хүрсэн Цэнд-Очирын Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Гэрэл зураг: Б.Ганзориг
Гэрэл зураг: Б.Ганзориг
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.