News

Аймаг, дүүрэгт баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа

Аймаг, дүүрэгт баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах” тухай А/38 дугаар тушаалын дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд захиалагчийн зүгээс явцын болон техникийн хяналт хийх ажлаар Биеийн тамир, спортын улсын хорооны СХОХ-ий дарга Д.Цэрэнболд, салбарын барилга засвар гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн С.Ган-Оргил нар өнгөрсөн долоо хоногт Багахангай, Налайх дүүрэг, Дундговь аймагт ажиллаад ирлээ.

Багахангай дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын гүйцэтгэгч “Алтай шар говь” ХХК-ийн захирал Ө.Арманбек, талбайн инженер н.Рамзенийг байлцуулан барилгад үзлэг шалгалт хийж, гэрээний хугацааг сунгах шаардлагатайг сануулан барилгын угсралт гүйцэтгэлийг сайжруулан ажиллахыг үүрэг болгов. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Алтай шар говь” ХХК уг барилгын угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажлыг хийж байна.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа Усан байссейн бүхий спорт цогцолборын барилгын ажилтай танилцаж, барилгын дам нуруу, баганын хэв хашмал хазгай цутгагдсан, арматурын хадгалалт буруугаас зэврэлт өгсөн зэрэг зарим зөрчил дутагдал илэрсэн бөгөөд дээрх зөрчлөө засахыг үүрэг болгов. Барилгын гүйцэтгэл 60 хувьтай байна. Сайнцагаан суманд баригдаж буй энэхүү Спорт цогцолборын барилгын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” компани хариуцан ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Налайх дүүргийн Спорт цогцолборын барилгын ажил 2013 онд анх эхэлж, 9.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүйгээс гадна нийт төсөвт өртөгт 15.3 тэрбум төгрөгийг улсаас гаргаад байгаа юм. Тус Спорт цогцолборын барилгыг “Бүрд констракшн” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 700 хүний суудалтай, заалны спортын төрлүүдээр иргэд, хүүхэд залуус хичээллэх боломжийг ханган төлөвлсөн байдаг. Барилгын ажлын явцыг хурдлуулж, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Тус спортын цогцолборуудын барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх билээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.