News

ГАВЬЯАТ ТАТМИРЧИН Г.БОЛОР-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ДӨРВӨН ТАЕКВОНДОЧ ГРАНПРИД ТУЛАЛДАЖ БАЙНА

ГАВЬЯАТ ТАТМИРЧИН Г.БОЛОР-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ДӨРВӨН ТАЕКВОНДОЧ ГРАНПРИД ТУЛАЛДАЖ БАЙНА

БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кгын жинд ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, 58 кг-д ОУХМ Х.Тимербек, эмэгтэйчүүдийн 52 кг-д ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав, Э.Буяншагай нар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нарын удирдлага дор тулалдаж байна. Тус тэмцээний өмнө Мексик улсад болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ болоход Монголын таеквондоч Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн билээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.