News

АНХДАГЧДЫН ӨЛГИЙ НУТГИЙН ХҮҮ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН АНХНЫ МЕДАЛЬТАН БОЛЛОО


Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад тун ээлтэй байлаа. Өнөөдөр нэг алт (таеквонд), гурван хүрэл (жүдо хоёр, хөнгөн атлетик нэг) медаль хүртсэн үзүүлэлт нь Монголын багийн амжилтыг 16 дугаар байр руу хөтөлсөн юм. Тэднээс түүхэн амжилт байгуулсан бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулгыг онцолоё.
Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байна. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсныг эргэн сануулая. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин юм. Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч мэргэжилтэй ба өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж байгаа гэдгээ хэлж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.