Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынндэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ. Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай,17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болов.
Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийнаварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олонулсын мастер цолны болзол хангаж байгаа юм.
Сонирхуулахад Залуучуудын ДАШТ-ээс 2000 онд НасанбаярынМөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж ба
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.