News

"МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН" ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА

 

Баянхонгор аймагт “Нөхөрлөе-Хөгжье-Хамгаалъя”уриан дор Монголын хүүхдийн спортын зуны VII наадам энэ оны долдугаар сарын 19-29-нийөдрүүдэд болоход 21 аймаг, есөн дүүргийн өсвөрийн 5000 гаруй тамирчин спортын23 төрөлд 1500 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ. Орон нутагт анх удаа болсонтус наадмын зохион байгуулах хорооноос өнөөдөр үйл ажиллагааны тайлангаа тайлагналаа.

Улсдаа “Бага олимп”-ыг хамгийн олон удаа зохион байгуулсан Баянхонгор аймгийн зүгээс 11 зочид буудал, найман сургууль,16 цэцэрлэгийн байр, 30 гаруй нийтийн тээврээр үйлчилгээ үзүүлсэн байна. Ер ньорон нутагт томоохон наадам зохион байгуулах боломж байгааг Баянхонгорын Хүүхдийн спортын наадмын зохион байгуулалт харууллаа. Мөн 3600 гаруй төрийн албан хаагч,113 хүүхэд, иргэн хамтран ажилласан ба наадамд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 34 байршилд 54 камер сурилуулж, шилэн кабельд холбон хяналттавин ажиллажээ.

Тус наадмын тайланг дүгнэж, Биеийн тамир, спортын улсынхорооны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Наадмын аюулгүй байдлыг сайн хангаж ажилалаа. Монголын хүүхдийн спортын наадмыг орон нутагт зохион байгуулах нь олон давуу талтай.  Хүүхэд багачууд спортоор хичээллэх эрмэлзэл нэмэгдэж, спортын үйл ажиллагааг дэмжих сэтгэхүй орон нутагт тогтож, аймгаа сурталчлах томоохон алхам болсон. Наадам зохион байгуулах явцад гарсан эрсдлийг цаг алдалгүй арилгаж, нөр их ажлыг амжилттай зохион байгуулсан нийт Баянхонгорчууддаа, төрийн албан хаагчиддаа, зохион байгуулах хорооныхонд талархал илэрхийлэе” гэсэн юм.

Түүнчлэн тус наадмын үеэр цахилгааны нөөцэх үүсвэрийг бэлтгэхэд хяналт тавьж, гурван дэд станц, дөрвөн зөөврийн туслах цахилгаан эх үүсвэр ажиллуулсан нь наадмыг саадгүй зохион байгуулахад чухал нөлөө үзүүлсэн гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Наадмын үеэр хог хаягдлын ангилан боловсруулах ажлыг хийхдээ 1.5 тонн хуванцар савыг ангилан авч хоёрдогч түүхий эд боловсруулах газарт нийлүүлсэн нь өмнөх наадмуудаас онцлог ажил байв. Баянхонгор аймгийн БТСГ, Улаан загалмайн хороотой хамтран наадамд оролцогч тамирчин,багш нарт хөтөч, зөвлөгчийн үүрэг гүйцэтгэх 113 сайн дурын ажилтанг тамирчдын байрласан 21 цэг, спорт заалуудад ажиллуулсан нь тэмдэглүүштэй.

Наадмын үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээнд нийт 1031,анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн 999, түргэн тусламжийн дуудлага дуудсан хүнийтоо 32 байсан ба эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай ажилласан болохыг дурдлаа.

Аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаагийн газраас 88, зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас 40 албахаагч 58 чиглэлд ажилласан байна. Наадамд нийт 3776 тамирчин оролцсон ба 61хувь нь хөвгүүд (2096), 39 хувь нь охид (1335) байсан бол усанд сэлэлтийн төрөлд оролцсон Э.Эрхэс 16 медаль хүртсэн нь тус наадмын дээд амжилт болжээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.