News

Идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эрүүл Монгол иргэнийг бий болгоно

  

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичитэй нийтиийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эрүүл Монгол иргэнийг бий болгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар дараах зүйлийг харилцан тохиролцов.

 

-Нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт, олон төрөлт арга хэмжээг зохион байгуулна.

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, эд хэрэглэлийн дэмжлэг үзүүлнэ.  

-Идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих,идэвхтэй амьдралын аж төрөх ёсны хэрэглээг дэмжсэн сайн туршлага, мэдээ мэдээллээ тогтмол солилцож, хамтын ажиллагаагаа тогтвортой, үр дүнтэйхэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө баталж, хамтран ажиллана. 

-Биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөнболгох, хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, орчин бүрдүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр хамтран ажиллана.


Дээрх арга хэмжээнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа , мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, ахлах мэргэжилтэн Э.Энхсоёл, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, Яйзү хотын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ишихара Такахиро, Нарийн бичгийн хэлтсийн дарга Сүзүки Акира, Эдийн засгийн газрын дарга Ямашита Ацүши, Хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори, Кунито нар байлцлаа.

БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ“Япон улсын иргэд өндөр наслалтаар дэлхийд тэргүүлж байна. Биеийн тамир, спортоор дамжуулан иргэд рүүгээ чиглэсэн хууль эрх зүйн орчин, даатгалын болон боловсролын хуульд ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн өнөөгийн япон иргэнийг төлөвшүүлсэн бэ гэдэг сайн туршлагыг судлах бодолтой байна” хэмээн тодотгов.  

Харин Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи “Спортоор дамжуулан танай улсын иргэдийн эрүүл, урт наслалтыг дэмжиж, идэвхтэй хөдөлгөөн болон нийгмийн амьдралд татан оруулахыг зорьж байна” гэв. Хоёр тал “Токио-2020”зуны олимпын наадмаас хойш хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохионбайгуулсан бөгөөд үр дүнгээ өгч буйг хоёр тал цохон тэмдэглэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.