News

АЛДАРТ САГСАН БӨМБӨГЧ ЯАО МИН МОНГОЛД ИРНЭ

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй Ази тивд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ. Тус холбооны зорилго нь бүс нутгийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд орших бөгөөд Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Макао улс багтдаг юм. Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоог NBA-гийн алдрын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин тэргүүлж байна. Хурлаар бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэйчүүдийн болон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Зүүн Азийн супер лигийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх ажээ. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.