Уран зураг зурах, зурсан зургаа харах бүрд хүний сэтгэл
санаа, бие махбод, сэтгэл зүйд нэн таатай мэдрэмж төрүүлнэ. Зурах урлагийг
ойлгон таашаадаг байх нь бидний төсөөлж байснаас илүү эерэг нөлөө үзүүлэх. Цаашлаад
эн урлагаар дамжуулан бие махбод, сэтгэл санаагаа анагаах боломжтой аж. Иймд “Эерэг
хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс
нийт ажилтан албан хаагчдынхаа дунд “ART
THERAPY” арга хэмжээг “Sand Art Creative Studio”-д зохион
байгуулж байна. Өнөөдөр БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Гадаад
харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Хүн хоорондын
уялдаа, холбоог сайжруулах нь энэ арга хэмжээний гол зорилго оршив уу гэлтэй,
ирсэн албан хаагчид сэтгэл санаа өөдрөг, дахин хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлж
байлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.