News

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД ЯРИЛЦЛАА

 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин өнөөдөр биеийн тамир, спортын их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын нийтийн биеийн тамир, спортын чиглэлийн төр, хувийн хэвшлийн сургуулиудын нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, иргэдийн хэв маяг болоход чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын чиг хандлага, стандарт, Монгол улсын дэвшүүлсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчлэх асуудлын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад МУБИС-ын Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, ҮБТДС-ий дэд захирал Л.Гүндэгмаа, “Аварга” дээд сургуулийн дэд захирал Б.Сүхбат, “Мон-Алтиус” дээд сургуулийн багш Ганболд нар оролцож, “Жайка” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний чиглэлээр их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын чиг хандлага, стандартад нийцүүлэн шинэчлэх төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Манай улсын боловсролын байгууллагууд мэргэшсэн спортын удирдагч, сайн дурын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр болон орон нутагт спортыг сурталчлах клубын менежмент зэрэг чиглэлээр арга зүйч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэхийг онцоллоо.

Тус төслийг хэрэгжүүлэхэд сургууль тус бүр багш томилон ажиллуулж, ажлын төлөвлөгөө гаргаж, “Жайка” байгууллагад төсөл бэлтгэж өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.