News

Г.ГАНЗОРИГ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ТАМИРЧДЫН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Тайланд улсын Ратчасима хотод олон улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Өнөөдөр буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяагийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв. Тэрбээр өчигдөр 25 метрийн дасгалд тавдугаар байр эзэлжээ. Г.Ганзориг нь өнгөрсөн жилийн дэлхийн цомоос алт, хүрэл медаль хүртсэн билээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.