Итали улсынЛомбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм. Монгол улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр болов. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсынхорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.
БТСУХ-ны дарга О.Баттулга “Ломбардиа-2024” наадмын Монголын багийн ахлагч Ц.Оюунцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулсан нь эл арга хэмжээний хамгийн оргил мөч байлаа. Энэ үеэр ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин “Шинэ оны анхны олон улсын уралдаан тэмцээнд оролцож буй Та бүхэнд спортын амжилт хүсье. Хүүхэд, залуустаа тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг уриалж, биечлэн үлгэрлэж байгаа”-г чухалчлав. Тус наадам өмнөнь хоёр удаа болоход Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртсэн ба дөрвөналт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв.
Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Л.Алтанцэцэг хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин. Тэр 2015 онд болсонтус наадмын тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртэж, 2020 онд Австри улсад болсон энэ наадмын 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртжээ. Харин Монголын багийн хамгийн ахмад нь болох Б.Жалбаа (83 настай) 2020онд болсон тус наадмын 500, 1000, 1500, 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн нь онцлохоос аргагүй амжилт юм.
Мастеруудын наадмаас медаль хүртсэн бусад тамирчдыг танилцуулбал, Н.Эрдэнэтуяа, Д.Энхээ,Р.Сарантуяа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.