News

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ТАМИРЧИД ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ


Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар цэц сорих нь ээ.

Харин урт бууны эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхтуул өрсөлдөхөөр болжээ. Баг тамирчдын түрүүч өнөөдөр эх орноосоо мордсон бол маргааш үлдсэн тамирчид Индонезийг зорих юм байна.

Монголын буудлага спортоос “Парис-2024” зуны олимпын наадмын эрх авсан нэг тамирчин буй нь О.Есүгэн юм. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын нийслэл Рио Де Жанеро хотод болно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.