News

“ГАНГВОН-2024” ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛЫН 12 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ


БНСУ-ын Гангвон хотод залуучуудын өвлийн V олимпын наадам нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-нд болно. “Гангвон-2024” олимпын наадамд 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бол манай улсаас зургаан дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин гүйлтийн цана, биатлон, уулын цанын төрөлд өрсөлдөнө.

Гүйлтийн цанын төрөлд А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нар уралдах бол биатлоны төрөлд О.Оюуцолмон, Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа цэц сорих юм. Харин уулын цанын төрөлд Х.Халиун, М.Манлайжав нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.


Тус олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олимпын эрх авах цуврал тэмцээний зардалд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс нийт 447 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.