News

Э.ДАВААХҮҮ “ПАРИС-2024” ОЛИМПЫН НААДМЫН ЭРХ АВЛАА

 

Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна байна.

Өнөөдөр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. 

Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын долоо дахь тамирчин, Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.