News

“ДАКАР РАЛЛИ”-Д МОНГОЛЫН ТАМИРЧИН Ч.ГАНЗОРИГ УРАЛДАЖ БАЙНА

 

Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “олимп” гэгдэх “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 5-19-ний өдрүүдэд болж байна. 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөнө. Тус уралдааны мотоциклын төрөлд 138 тамирчин өрсөлдөж байгаа бол Монголын тамирчин Чулууны Ганзориг одоогоор нийлбэр дүнгээр 104 дүгээр байрт хурдалж байна. Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болов. Тэрбээр 2020 онд “Торгоны зам”, 2022 онд Абу Даби, 2023 онд “Мароккогийн раллид хурдалсан бөгөөд “Дакар ралли” түүний дөрөв дэх ралли нь юм. Монголын баг тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос анхлан уралдаж эхэлсэн ба хамгийн анх Өмнөд Африкт болсон раллид гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.