News

МӨСӨНД АВИРАЛТЫН ТАМИРЧИН Н.ХЭРЛЭН ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ

 

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцоход Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж байна. Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.