News

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 

2024.01.26

 

“Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2.-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно.” гэж заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Биеийн тамир, спортын улсын хорооны нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, дор зарласан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг хүсье.

 

Тавигдах шаардлага:

✅Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

✅Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

✅Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

✅Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);

✅Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

✅Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

✅Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

✅Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

✅Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;

✅Ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх тухай тодорхойлолт;

✅Сүүлийн 3 удаагийн  төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ);

✅Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах).

Материал хүлээн авах хугацаа:

2024.02.02-ны өдрийн 17.00 цаг хүртэл, Хүлээн авах цахим шуудан: narmunkh@sport.gov.mn

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ

 ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.