News

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны даргын 2023 оны А/22 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан ажлын хэсгийн нэг, хоёрдугаар хурал боллоо

 

Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан болов. Хурлаар 2024 онд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний төслийн танилцуулга, Үндэсний шигшээ багийн 2023 оны улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний дүгнэлт, Үндэсний шигшээ багийн 2024 оны орон тоо, цалин, үйл ажиллагааны төсөв, багаж, техник, хэрэгслийн төсөв, Үндэсний шигшээ багийн 2023 оны улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн спортын холбоодыг дахин хэлэлцэхээр тус тус шийдвэрлэлээ. 2023 оны улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний дүгнэлтээр бокс, цана, чөлөөт бөх, пара буудлага, пара гүйлтийн цана гэсэн спорт холбоод хангалтгүй үнэлэгдсэн бөгөөд хоёрдугаар хуралдаанаар хангалтгүй үнэлэгдсэн спорт холбоодоос пара гүйлтийн цана, пара буудлагын төрлүүд гэрээний дүгнэлтэд заагдсан санхүүгийн зөрчлийг арилган залруулсан тул улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулах зөвшөөрөл олголоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.