News

Г.АНУУЖИН АЗИЙН АШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас тус тэмцээнд дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин хүч үзэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 91 кг-ыг өргөн мөнгөн медаль хүртлээ. Г.Ануужин Ази тивийн гурав дахь (2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгө) медалиа авч байгаа юм. Монголын хүндийг өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл) медаль хүртэж байв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.