Канадын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Ах, дүү уулчид маань мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байна. Н.Хэрлэн Ази тивийн аварга, дэлхийн цомын алтан медальтай бол Н.Сэлэнгэ тив, дэлхийн хэмжээний анхны медалиа хүртэж байна. Мөн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальт Ч.Мандахбаяр дэлхийн чансааг тэргүүлж, Монгол төрийн дууллыг эгшиглүүллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.