ХБНГУ-ын
Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн хоёрдугаар сарын
16-18-нд болов. Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн долоон тамирчин
хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхажавын Туруунаа хүрэл медаль
хүртлээ. Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу
хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байв.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.