ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС ТӨРИЙН АЛБАН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН НӨӨЦТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛД АВНА.
Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтэст дэс түшмэлийн буюу Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-06/-ний албан тушаалын түр орон тоонд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан буюу Олон улсын харилцаа, Гадаад хэлний орчуулга, Хэл эзэмшихүй, Олон улс, орон судлал мэргэжилтэй, Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажилд авна.
Бүрдүүлэх материал:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Иргэний үнэмлэхийн хуулбар
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
· Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт /e-mongolia-с татан авах./;
· Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн хуулбар /ажиллаж байсан тохиолдолд/;
· Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар /тангараг өргөсөн тохиолдолд/
· Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
· Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах./;
Материалыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@sport.gov.mn цахим хаягаар болон Спортын төв ордны 1 давхар 103 тоотод өрөөнд хүлээж авна.
Холбоо барих дугаар: 51262449, 89004056
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.