News

БӨХЧҮҮДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН СПОРТЫН ТӨВ ОРДОНД БОЛЖ БАЙНА

 

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-4-нд болж байна. 15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр 17:00 цагт болох бөгөөд ур чадварын болон 3 онооны шидэлтийн тэмцээн болох юм. Тус тэмцээнийг Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа билээ. Тэмцээнд оролцож буй өндөр цолтой бөхчүүдийг нэрлэбэл, аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, харцага Ш.Пүрэвгарьд, Х.Гантулга, Г.Бадрах нар байна. Одоогоор Өвөрхангай, Архангай, Увс, Завхан, Сүхбаатар, Булган аймгийн багууд хожил авсан. Энэ тэмцээн анх 2003 онд болоход дархан аварга Г.Өсөхбаяр ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол сүүлд 2019 онд болоход улсын гарди Ж.Бат-Эрдэнэ ахлагчтай Говь-Алтай аймгийн баг түрүүлж байв.

  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.