News

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ТЕХНИКИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

 

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болох билээ. Тус наадамд 35 их, дээд сургуулийн 2000 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх бөгөөд наадмын техникийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болов. Зөвлөгөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны ахлах мэргэжилтэн Д.Чойжилсүрэн, мэргэжилтэн Д.Норовсүрэн болон 35 их,дээд сургууль, спорт холбоодын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр Монголын оюутныспортын наадмын ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын бүртгэл, мэдүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.