News

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДАМД МУИС-ИЙН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ

 

Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болоход  34 их, дээд сургуулийн 2000 орчим тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдлөө. Өнөөдөр тус наадмын хаалтын ёслол болсон бөгөөд арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадам Зохион байгуулах хорооны дарга О.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, наадмын Зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан нарын эрхэм хүмүүс оролцлоо.

Энэ удаагийн наадмын нийлбэр дүнгээр МУИС-ийн баг тамирчид тэргүүлсэн бол МУБИС, ШУТИС, Мон-Алтиус, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Их Засаг олон улсын их сургууль”-ийн баг тамирчид эхний зургаан байрт орлоо.

Хаалтын арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон ажил тусгагдсаны нэг нь Монголын оюутны спортын наадам юм. Манай улсын оюутан залуус биеийн тамир спортоор хичээллэх хандлага, ур чадвар жилээс жилд дээшилж байгаа нь энэ удаагийн наадмаас харагдлаа. Дэлхийн Универсиад наадамд оролцох шилдэг тамирчид энэ өрсөлдөөний талбараас төрөн гарсан гэж найдаж байна. Монголын оюутны спортын наадмын үйл ажиллагааг дэмжин оролцсон байгууллага, их, дээд сургууль, сайн дурын ажилтан, үзэгч, хөгжөөн дэмжигч Та бүхэнд Наадам зохион байгуулах хорооны зүгээс талархал илэрхийлье, баярласнаа илэрхийлье” гэв.  

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.