News

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА


🔹 “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсыгтөлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгөнөөдөр хуралдлаа. Хуралд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга,ОНБТСҮХ-ны дарга Э.Тэмүүжин, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс,Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, МҮОХ, Монголын паралимпын хороо,Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг, Сэтгэл зүй, Хоол зүй, Анагаахухааны багийн төлөөлөл оролцлоо.

🔹 “Парис-2024” зуны олимп, паралимпын наадам хүртэл Үндэсний шигшээбагийн дасгалжуулагч, тамирчидтай дараах дөрвөн баг хамтран ажиллаж байна.  

📌Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг

📌Спортын сэтгэл зүйчдийн баг

📌Спортын анагаах ухааны баг

📌Спортын хоол зүйн баг

🔹Дээрх дөрвөн баг нь олимпын наадамд оролцох эрхээ авсан болонолимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэж буй баг тамирчдыг шинжлэх ухааныүндэслэлтэй сургалт, дасгалжуулалтаар хангах, тамирчдын эрүүл мэндийн тусламжүйлчилгээг хүртээмжтэй болгох, тамирчдын сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, хоолшим тэжээлийг тохируулах чиглэлээр мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж, спортынамжилтыг нэмэгдүүлэх зорилготой.

🔹Дэмжих баг нь нөхцөл байдлыг тодорхойлох асуумж, судалгаа,үзлэг, оношилгоо, үнэлгээг тогтмол хийн санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж, эрдэмшинжилгээ, судалгааны зорилгоор шаардлагатай дата мэдээллийг цуглуулж, багш,дасгалжуулагч нарыг мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

🔹Дээрхдөрвөн багт нийт 24 хүн ажиллаж байгаа ба Үндэсний шигшээ багийн тамирчин,дасгалжуулагч нарт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн тусламж үзүүлж байгааюм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.